Шүлэг тэрлэх шөнийн уур амьсгал сэрүүхэн
Шинэхэн хайрыг амталсан миний зүрх гэгэлгэн
Итгэл саналт хоёр хөөрхий намайг яаруулна.
Ирээд удаагүй гэвч сэтгэл чамруу хөвөрнө.
Амин хайрын шүтээн чи минь байснаас тэрүү
Амьдрал гэдэгт би одоо л итгэж байх шиг
Ахин ирэх дурлалаас халшран халшран явсан бол
Аяа чамтай учирснаар урам зориг цэцэглэх шиг
Мартаж боломгүй тэр оройн удаан уулзалт
Миний жаргалын дундаас тэргүүн нь байсан байх
Чамд итгэтэл минь ярьсан чиний дулаахан үгс
Чимээгүй намуухан зүрхэнд минь дурлалын бамбар асаасан
Ухаалаг даруу зангаараа чи бүхнээс сайхан
Уярч дурласан болохоор би бүхнээс азтай
Уулзалдалгүй удахаар уйлмаар болох юм сэтгэл минь
Уйтгар гунигт автаж унтаа нойрондоо зүүдлэх юм
Дасна дасна гэдэг ийм хэцүү гэж үү
Дандаа бодсоор явахад хугацаа гэдэг хол оо
Үгүйлнэ гэдгийн зовлонг туулах л гэж ядах юм
Үнэнч сэтгэлдээ дүрийг чинь ургуулан бодсоор хүлээе

No comments:
Post a Comment