
Цэгээхэн гуниг сэтгэлээс л гардаг юм уу
Цээжний минь анир зүрхэндээ л эргэж шингэдэг юмуу
Хаа холын тэртээд чи минь байгаа ч юмуу
Харуулдсаар байгаад би чинь шаналаад ч байгаа юмуу
Гэгээхэн итгэл зүрхнээс минь ундардаг ч юмуу
Гэнэн томоогүй хүүхэд нас шигээ инээгээд баймаар ч юмуу
Хайртай хонгор чи минь хүлээгээд ч байгаа юмуу
Хаврын бороо болж би чинь очоод баймаар ч юмуу
No comments:
Post a Comment