Дурлалын навчсыг хоёулаа
Дундаа тавиад тасдая
Дуусашгүй хайрын охь бал нь
Тэрхүү навчсан дээр тусаг
Аз жаргалын алим
Алган дээр минь байна
Адилхан хувааж аваад
Амтархан идье
Итгэл сэтгэлийн эрэлд гаръя
Ирээдүй өөд мацан зүтгэе
Энх амьдралыг бүтээн босгож
Эгнэгт мөнхөд хоёул жаргая
Үүлэн солонгонд эрхэлж
Үүрд хамт байя
Үнэнийг хайж олтлоо
Үргэлжид цуг байя
Дундаа тавиад тасдая
Дуусашгүй хайрын охь бал нь
Тэрхүү навчсан дээр тусаг
Аз жаргалын алим
Алган дээр минь байна
Адилхан хувааж аваад
Амтархан идье
Итгэл сэтгэлийн эрэлд гаръя
Ирээдүй өөд мацан зүтгэе
Энх амьдралыг бүтээн босгож
Эгнэгт мөнхөд хоёул жаргая
Үүлэн солонгонд эрхэлж
Үүрд хамт байя
Үнэнийг хайж олтлоо
Үргэлжид цуг байя

No comments:
Post a Comment