Friday, November 19, 2010

♥ ♥ ♥ Дурлахаараа би ♥ ♥ ♥


























Дутуу юмгүй энэхэн орчлонд
Дундрашгүй их хайртай учирч
Дурлахаараа би
Дуулмаар болдог

Харц харцтай мөргөлдөж
Халуун нар шиг шатаж
Харахаараа би
Хайрламаар болдог

Зөн билгийн яргуйнд чи
Зүсээ хувиргасан ч
Зөрөхөөрөө би
Зүүдэлмээр болдог

Үнэрээр чинь амьсгалж
Үгээр чинь дутаж
Үгүйлэхээрээ би
Үнсмээр болдог

Сайхан шүү чи минь гэж
Саранд хүртэл шивнэн
Санаашрахаараа би
Санамаар болдог

Хан хорвоод
Хамгаас жаргалтай ч
Хажуудахаасаа хүртэл
Хардмаар болдог

Дурлахаараа би дусал ус мэт болдог

No comments: