Saturday, February 5, 2011




















Дурлал гэдэгт би эзэмдүүлдэг мөртөө
Дуртай байдаг юм гайхмаар шүү
Дурсамж үлдэх бүр санахын жаргал ирдэг ээ
Би чамайг яавч заавал дурлаач гэхгүй
Бие сэтгэлээ золиослож минийх болоо ч гэхгүй
Харин ганцхан наддаа халамжтай найз бай
Насан туршид минь ивээх сэтгэл чамд бий
Нэг их гунигийг үргээх ид чамд бий
Тиймд л би чамдаа сэтгэл алдчихсан юм
Тэр их бишрэл төрсөн юм надад
Жавартай шөнө сар гарахад эхэлдэг
Жаргалтай хэдхэн уулзалт давтагдахгүй
Гэрийн чинь ойрын цасан дээрх миний гутлын мөр
Гэнэс цас нь хайлсан ч шороон дээр нь үлдэнэ

No comments: