Saturday, February 5, 2011






















Тэр нэгэн залуугийн шүлгийг унших дуртай би
Тэнгэр эрхсийн доор эрх чөлөөтэйг нь тэгэхэд би ухаардаг аа
Уярал намуун хоолойгоор нь уншуулах бүр ч дуртай би
Ухаарал хайрын хорвоо дээр уусаж алдуурмаар болдог оо, итгэл минь

Үеийн тэр залуугийн шүлгийг унших дуртай би
Үерхэл нөхөрлөлийн дунд үнэнч итгэлтэйг нь тэгэхэд би ойлгодог оо
Зөөлөн дулаан хоолойгоор нь уншуулах бүр ч дуртай би
Зөв буруугийн дэнсэн дээр зүгээр ч үгүй зөрмөөр болдог оо, сэтгэл минь

Найз түүнийхээ шүлгийг унших дуртай би
Найраг шүлгийн далайд намайг хөглөдгийг нь тэгэхэд би мэдэрдэг ээ
Тэнгэрлэг их онгодоор нь уншуулах бүр ч дуртай би
Тэмүүлэх сэтгэл бодлын үзүүрт мэлмэрч орхидог оо, нулимс минь

No comments: